Нинж сэтгэлийг Бясалгахуй ба Гүнриг Намбар Нанзад бурханы дүр

The Fine Arts Zanabazar Museum
3 min readSep 1, 2023

Маш гийгүүлэн зохиогч бурхан нь Гүнригийн гучин долоон бурхадын зави лха буюу гол бурхан юм. Мөн язгуурын таван бурханы нэг Вайрочна. Язгуурын таван бурхад тарний ёс[1] болон судрын ёсноос хамааран дүр байдлын хувьд өөр өөр байдаг. Намбар нанзад бурханы хувьд Судрын ёсонд хоёр мутар нэг нигууртай, ил шарын дуазыг асаасан, номын хүрдийг эргүүлэх мутарлагатай байдаг бол тарнийн ёсонд алтан чимэг зүүлттэй, тэнгэрийн навсайг болгоосон, дөрвөн нигуур хоёр мутартай, мутрын дээр номын хүрдийг барьсан байдаг. Түүнийг Богд ламын цогшин[2]д байрлуулсан байдаг нь нь дүр төрхийн нь авч үзвэл дараах мэт байна. Богд ламын цогшины гуравдугаар дэлбээн дээр “ ляанхуан дэлбээн дээр Ялж төгс нөгчсөн Гүнриг Намбарнанзад нь цагаан лагшин, дөрвөн цагаан нигуур, хоёр мутар самадыийн мутарлагатай торгон хадгаар цээживч хийгээд хормогчийг асаасан, амирлангуйгаар болгоохыг зохиосон ба очирт завилгаагаар оршсон байна”

XIX зуун, Зээгт наамал хоргой , торго

“Гүнриг сударт: Ялж төгс нөгчсөн Гүнриг лагшины өнгө цагаан, дөрвөн цагаан нигууртай, хоёр мутар нь бясалгалд тагш оршихуйн мутарлагаар найман хигээст хүрд барьсан, эрдэнийн чимэг бүгдээр чимэглэсэн, торгон цээживч хийгээд хормогчтой, амирлангуй мэлмийг болгоон очирт завилгаагаар оршсон, нарны гэрлийн цацрагийг эрхшээсэн, лянхуа цэцгийн суудалд оршоод муу заяаны үндэс бүгдийг бүрэн арилгая хэмээхийн бясалгалд тэгш оршино” хэмээжээ.

Муу заяаны үндэс бүгдийг бүрэн ариусгая гэсэн бясалгал нь их бодьсадвагийн ганц хүүгээ хайрлах эх мэт хамаг амьтныг энэрэн нигүүлсэн аугаа их дотоод сэтгэлийн гүн бясалгал юм.

XIX зууны сүүл, дардас, цаас, бэх 

Бурханы шашинд Гүнригийн гол утга сана нь хамаг амьтныг мунхгийн харанхуйгаас арилгаж, муу заяа бүгдийг бүрэн гүйцэд ариусгая хэмээх тэгш агуулахуй бясалгал юм.

Ялж төгс нөгчсөн муу заяа бүгдийг огоот ариусгах сүр жавхлант хаан гүнриг намбар нанзад бээр нямбаны үест бол гүн, тодорхой хоёр үгүй тэргүүтэн мөрийн онохуйг даяараар нь үндсэнд төрүүлэн зохион соёрх, хэмээх бөгөөд Амьд амьтны тусад болбоос би хийгээд өглөгийн эзний өвчин, ад барцад бүгд сайтар амирлах үйлсийг зохиогтун хэмээх бөгөөд Үхэгсэдийн тусад болбоос зоригдолын орны наснаас нөгчсөн нэр хэмээхийг амьтан бүгдээс түрүүлж муу заяаны аюулаас гаргах хийгээд түргэнээ илтэд туулсан бурханы үйлсийг зохиогтун хэмээх бөгөөд үйлс хэмээхийг Амьд хийгэд үхсэн алинд ч уншсан дээд бөгөөд учир нь орчлон хийгээд муу заяанаас гэтлэхэд хэрэгтэй хийгээд бурхан болоход хэрэгтэйн тул болой хэмээн сударт бичжээ. Судрын дээрх хэсгээс Гүнриг бурхан нь юуны өмнө бурхан болж гэгээрэх зорилтоор нямбанд сууж буй хэнд боловч туслах ба зөвхөн энэ төрөлдөө буй аливаа амьд амьтанд гэгээрлийг ялангуяа, барцад саадыг арилгах, өвчин эмгэгээс гэтлэн эрүүл саруул орших зэрэгт нь сайн бүхнийг соёрхох ба үхэгсэд сайн төрөлдөө олоход нь мөн түүнээс дутахгүй авран, түргэнээ ил туулсан бурхан болоход нь тус болох тангарагтай аж.

Ашигласан ном сурвалж

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн бүртгэл мэдээллийн сан.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн дэлгэрэнгүй тайлбар. УБ 2012.

Д.Батсүрэн. Гүнриг Нанбар нанзад бурханы мутарлагын утга. УБ 2013.

[1] Бурхан багшийн айлдсан сургаалын Тантра /Төвөд: Жүд/ аймаг юм. Богд Зонхова ламын “ Нууц тарнийн мөрийн зэрэг” бүтээлд голоон тулгуурлаж тус номыг номлосон. Тантарын хөлгөн нь бодь хутаг олон нууц тарнийн ёс хэмээнэ.

[2] Богд Зонхова 1357–1419 Шарын шашныг үндэслэгч.

нийтэлсэн эша Д.Гоомарал

--

--

The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог