Анхдугаар Богд Занабазарын урдын нэгэн дүр Жонан Дарнатын түүхээс

The Fine Arts Zanabazar Museum
2 min readMay 31, 2024

--

Өндөр гэгээний урьд дүр Жонан Дарната (1575–1635) бол Баруун Төвдийн газар мэндэлж, Жонан ёсны сахил санвартай хувраг хүн явжээ. Бас нэгэн алдар нь Гунгаанямбуу (kun dga’ snying po) юм.

Өндөр гэгээн урьд Энэтхэг, Төвдийн оронд 16 удаа хувилан төржээ.Хамгийн анх Намбарсигва бурхны үед Жад довчин нэрт чадал хүчин төгс бөх хүн болон төрсөн бөгөөд нэгэн эмэгчин барсыг газар савтал, савнаас нь дөрвөн бяцхан бамбар сугаран амь тавихыг үзээд, нэг дор таван халуун амь тасалсан хүнд нүгэлдээ гэмшиж, бодийн сэтгэлийг үүсгэжээ. Тиймийн тул Богд хаа заларсан тэр газар олон бөхчүүд төрж, түүний шавь, өглөгийн эзэд болсоор ирдэг уламжлал өнөөг хүртэл тасраагүй билээ. Энэ цагаас хойш XVI хувилгаан нь Жонан Дарната, XVII хувилгаан нь Өндөр гэгээн Занабазар, XXV хувилгаан нь IX Богд Жамбалнамдолчойжижалцан (1932-) юм[1].

[1] Жонан Дарнатын Намтар. Mongolian Academy of Sciences Institute of Language and Literature Tibetan Studies Sector Mongolian Tibetology Series II Translated by Altangerel Ubasi (about 1640) Transmitted by Samsara’s White Garuda Dr. L. Khurelbaatar (1945–2010) Adapted by G. Nyamochir

Жонан Дарнат. XIX зуун. цаас бэх. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн цуглуулгаас.

Занабазар 1649–1651 онд, мөн дараа нь 1655–1656 онд хоёр удаа Төвдөд зорчсон. Эдгээр айлчлалын үеэр Тавдугаар Далай лам (1617–1682) болон Дөрөвдүгээр Банчин лам (1569–1662) түүнийг Жонанба (Жо нанг па)-ын хойд дүр гэж хүлээн зөвшөөрсөн.[1] байна.

XIX зуун, барын дардас, Богд Жавзандамба хутагтыг ширээнд таван настайд нь залж байгаа нь. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн цуглуулгаас

This information exists only in Mongolian sources and is absent in Tāranātha’s own autobiography. See MichaelSheehy “Tāranātha’s Travels in Mongolia” at http://www.jonangpa.com/node/1445. The question concerning Luvsanperenlei’s objectives for such an intentional creation of apocryphal history is still open. If Zanabazar was recognized as Tāranātha’s reincarnation in Mongolia, then the question of when and how it happened requires more research for better understandings of the period of turmoil. See also Junko, Miyawaki (1994/52), 50–53.

Нийтэлсэн Д.Гоомарал

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet