Үзэгдэл үнэн мөн чанар: Бурхан багшийн дүр II

The Fine Arts Zanabazar Museum
2 min readOct 12, 2023

--

Дүрс хоосон. Хоосон нь дүрс. Хоосон нь дүрсээс өөр зүйл бус, дүрс ч хоосноос өөр зүйл бус. Билгийн чанадад хүрсэн зүрхэн судар-аас

Бурхан багшийн дүр түүний дүрслэлийн тухай цувралаар нийтэлж буй эхний хэсэгт бурхан багш хэрхэн дүрст лагшин буюу биеийг олсон болон түүний намтар их хөлгөний уламжлалд Монгол урлахуй ухааны уламжлалд хэрхэн бясалган дүрсэлж уламжласныг дурдсан билээ.
Буяны болон билгүүний чуулганыг төгс төгөлдөр болгосны үр дүнд Бурханы лагшин (бие)төрдөг. Билиг оюун нь төгс төгөлдөр болсон бөгөөд өнгөрсөн, ирээдүй, одоо болох бүх зүйлсийг илт болгоныг болгоодог билиг оюунтай юм. Бурхан багшийн билиг оюун нь 2 чуулганыг төгс төгөлдөр болгосны үр дүн юм. Бурханы 4 лагшны нэг нь мөн чанарын лагшин юм. Мөн чанарын лагшинг хоёр хуваадаг. Зуурдын ариуслын хувь болсон мөн чанарын лагшин (бурханы сэтгэл нь төгс гэгээрсэн буюу зуурдын гэмээс бүрэн салсан, зуурдын гэм нь хоёр байдаг. энэ нь нисванисийн түйтгэр, мэдэгдхүүний түйтгэр өөрөөр хэлбэл нисванис болон мунхагаас салсан юм, сэтгэлийн энэ муу чанар нь зуурдын буюу түр зуурын үүнээс салж болно), угийн ариуны хувь болсон мөн чанарын лагшин хэмээнэ.

Бурхан зураг, даавуу, шороон будаг, торго. XIX зуун
Бурхан зураг, даавуу, шороон будаг, торго. XIX зуун

Их хөлгөний уламжлал дахь Монгол шүтээн урлаачид нотлох буюу батлах мутарлага мөн ном номлох мутарлага үйлдэж буйгаар, айх аюулгүйн мутарлаг үйлдэж буйгаар дүрсэлдэг.

Зургаан чимэгт түшлэг бүхий арслант ширээ
Бурхан багш туулсан бодийн хутгийг олоод номын хүрдийг анхан эргүүлэхүй үед заларсан ширээ нь өөрөө гарсан хийгээд өргөлөөр өргөгдсөн арслант ширээ билээ. Арслан бүхий эрдэнийн ширээг өөрөө бүтсэн, өргөлөөр өргөсөн эрдэнийн арслант ширээг хожмын ихэс, багш дээдэс болон хутагт хувилгаадыг ном номлохуйд зориулан төрөл бүрийн эрдэнэс болон эгэл модоор бүтээн тогтсон өнгө будаг, хээ дүрсээр чимдэг. Арслант ширээний их нүүрний дөрвөн талын гол лянхан суурин дээр нар, сарыг залсны дээр гурав буюу тав, есөн цогц сэтгэчилэн бүтэх эрдэнийг дүрслэх уламжлал байна. Бурхны хутгийг олоход арга, билиг билэгдэн бүтээх хэрэгтэй ба түүнийг дүрсэнд ургуулан бэлгэдсэн нь эрдэнэ юм. Сэтгэчлэн бүтэх эрдэнэ нь аргын эрхэм бодь сэтгэлийг бэлгэдэх бөгөөд, тэр нь бурхны бие буюу дүрст лагшинг бүтээх ба лянх цэцэг нь билгийн эрхэм хоосон чанарыг бэлгэддэг.

Нийтэлсэн Д.Гоомарал

--

--

The Fine Arts Zanabazar Museum
The Fine Arts Zanabazar Museum

Written by The Fine Arts Zanabazar Museum

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн албан ёсны блог

No responses yet